Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зуны Олимпын XXXIII наадам “Парис-2024” өндөр үүдээ хааж Монголчууд энэ олимпыг нэг мөнгөн медальтайгаар дуусгав. Ингэснээр 1972 болон 1976 оны Олимптой адилхан үр дүн гаргав.
Монголчууд хамгийн анх 1964 оны Токиогийн Олимпоос эхлэн Олимпт оролоцож эхэлсэн түүхтэй.
Хүн төрөлхтний баяр цэнгэл болсон хоёр Олимпоос Монголчууд ганзага хоосон ирж байсан юм.
Тодруулбал 1964 Токиогийн болон 2000 оны Сиднейн Олимпоос Монголчууд медаль хүртэж чадаагүй байдаг.
Харин 1984 оны Лос-Анжелесийн Олимпыг хуучин ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудтай цуг улс төрийн шалтгаанаар өнжсөн билээ.