Хүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв болон түүнээс давсан бөхчүүд допингийн шинжилгээ өгсөн юм.
Энэхүү шинжилгээнд энэ жилийн наадмаар зургаа давсан Ховд аймгийн Булган сумын харьяат улсын харцага Допингийн шинжилгээ өгсөн.
Гэвч түүний А сорьцонд асуудалтай байсан ч Б сорьцны хариу сөрөг гарчээ.
Ташрамд дурдахад улсын харцага Г.Ганхуяг нь Допингийг үндэсний бөхөөс ангид байлгахыг уриалдаг бөгөөд бөхчүүдийг өөрсдөө шинжилгээ өгөхийг уриалж байдаг юм.
Тэрбээр мөн дан ганц үндэсний бөхөөр барилддаггүй чөлөөт бөхөөр тив, дэлхийд барилдаж допингийн шинжилгээ үргэлж өгдөг тамирчин билээ.