Зуны Олимпын XXXIII наадмын сонирхогчдын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд өрсөлдсөн Алжирын тамирчин Имани Халиф алтан медаль хүртсэн байна.
Харин мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин Ян Лиу, хүрэл медалийг Тайланд болон Тайванийн тамирчид хүртжээ.
Түүнийг алтан медаль хүртсэний дараа Алжирын Ерөнхийлөгч Абделмажид Теббон “Олимпын аварга болсон Имане чамаар бид бүгд бахархаж байна. Чиний ялалт бол Алжирын ялалт, чиний алтан медаль бол Алжирын алтан медаль” гэв.
Гэвч түүнийг хүйсээ солиулсан, эр даавар нь давамгайлсан гэсэн шүүмжлэл дэлхий дахинд хүчтэй өрнөж ОУОХ-г шүүмжилж байгаа юм.
Мөн түүнчлэн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл энэхүү үйл явдлыг шүүмжилсэн удаатай.
Тэрбээр: Эмэгтэй хүмүүсийг эрчүүдтэй тулааны спортоор өрсөлдүүлэх ёсгүй. Энэ бол шударга өрсөлдөөн яавч биш. Үүнийг би өөрчилнө” гэж хэлсэн билээ.