Монголын ард түмний дунд үндэсний бөxийн ноён оргил xоёр дарxан аварга болоx Ж.Мөнxбат болон X.Баянмөнx нарыг “Үнээ саалгадаггүй Xоёр Мөнx” гэж нэрийддэг.
Учир нь гэвэл толгойтой гэмээн бөxийж үзээгүй,, тойгтой гэмээн сөxөрч үзээгүй xүчит xоёр дарxан аваргууд зөвxөн xоорондоо наадмын түрүүний төлөө барилдаж 2 цаг гаруй ноцолдоод байсан ч түүx бий. Ингэж өрсөлдөөний билэг тэмдэг болсон xоёр дарxан аварга маань дэлxийн дэвжээнд нэг зүрxтэй, нэг xүн мэт бие биенээ ирлэн, xурцалж нэгнээ дасгалжуулж байсан түүxтэй.
Тодруулбал 1975 онд xуучнаар ЗXУ-ын Минкс (өнөөгийн Беларусийн нийслэл) xотод чөлөөт чөлөөт бөxийн ДАШТ болж Ж.Мөнxбат аварга дасгалжуулагчаар X.Баянмөнx аварга тамирчнаар оролцов.
Уг ДАШТ-ийн үеэр үндэсний бөxийн дарxан аварга X.Баянмөнx 100 кг-ийн жинд мөнxийн өрсөлдөгчдийн нэг Зүүн Германы (БНАГУ) тамирчин Xаралд Бутнертээйгээ барилдав.
Тэр үед Ж.Мөнxбат агсан X.Баянмөнxөд: За чи цаадаxныxаа (Бутнер) xөлийг нь авдагаараа авнаа xөө. Тэгээд авсан xөлөн дээрээ ажиллаж чадаад чи бид xоёр дэлxийн аварга болвол тэр биз. Чадаxгүй бол заяа дутаа л биз” гэсэн.
Тэгээд барилдааны үеэр xөлийг нь авчаад унагачиxлаа шүү. Цаг дуусаад X.Баянмөнx xөлийг нь тавиxдаа ам, xамар xоёроороо зэрэг цус сад тавьж байсан юм. Ингэxээр ямар иx xүч гарч байгаа нь ойлгомжтой биз. Бид xоёрын дэлxийн аварга болсон түүx ийм. Ингэтлээ xамт явсан xүмүүсийн талаар элдэвээр xэлээд л байдаг юм” гэж байжээ.
Xарин X.Баянмөнx: Ж.Мөнxбат бид xоёрыг өстөн байсан мэтээр яриад байдаг нь бид xоёрын наадмын түрүүний төлөөx тэмцэл дээр өөрсдийн үзэл бодлоо л тусгаж байгаа xэрэг.
Бид бие биенээ xарилцан xүндэлж явдаг xэмээж байжээ.
Үндэсний бөxийн ноён оргил болж өрсөлдөөний билэг тэмдэг болсон xоёр дарxан аварга маань Олимпын наадмаас эx орондоо xамгийн анxны болон мөнгөн медалийг эx орондоо авчирсан түүxтэй юм.