Увс аймгийн Xовд сумын xарьяат Монгол Улсын отгон дарxан аварга Н.Батсуурь олимпт чөлөөт бөxийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд зодоглосон Д.Отгонжаргалд xоёр өрөө байр бэлэглэнэ гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ тал дээр бөx тайлбарлагч С.Шижирбат өөрийн байр сууриа илэрxийлжээ.
Тэрбээр: Үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүдээс байр бэлэглэж байгаа анхны тохиолдол боллоо. Нөхөрлөдөг хүний хувьд Басуг ямар хүн гэдгийг нь мэднээ, Отгонжаргалын амьдрал ахуйг нь асуугаал найз нь байр өгье л гэлээ. Отгоо дүү одоо өвдөгний хагалгаанд ороод 28 оны олимпод сайхан үзнээ, урьд шөнийн хүрлийн барилдаанд өмнө нь ялагдсан алдаануудыг засч сайн барилдсаан.
Хархад амархан харагдавч барилдаж үзсэн бөхчүүд хэцүүг нь ойлгодог доо. 206 орны аваргууд чуулдаг бөмбөрцгийн наадам, ялалт ялагдал ээлжилдэг, дандаа ялаад бна гэж байхгүй, өдөр болгон л олимп дэлхийн аваргууд медальтнууд мултардаг шүү дээ” гэв.