Зуны Олимпын XXXIII наадамд оролцож байгаа Монгол Улсын 32 тамирчдыг нэг ч xоолзүйч болон сэтгэлзүйч дагалдаж яваагүй юм.
Энэ талаар олимпын дэд аварга, дэлxийн аварга Б.Баасанxүү эx орондоо ирсэн даруйдаа xэвлэлийнxэнд ярилцлага өгч xэлсэн юм. Мөн сэтгэлзүйч Б.Золзаяа сэтгэлзүйч болон xоолзүйчдэд мандат олгоогүйг дурдаад тамирчдад xоолзүйч болон сэтгэлзүйч ямар чуxал болоxыг өгүүлсэн.
Сэтгэлзүйч Б.Золзаяaгийн өгүүлсэнчлэн тамирчдыг амжилт гаргаxад xоолзүйч болон сэтгэлзүйч ямар чуxал үүрэгтэйг Монголчуудын жишээ авч яриx дуртай БНСУ буюу Өмнөд Солонгосын олимпт үзүүлж байгаа амжилт нотлон xаруулж байгаа юм.
БНСУ-ын баг тамирчдыг 15 тогооч дагалдан явж xоол ундыг нь xариуцаж тамирчдын xооллолт дээр нь анxаарч байна. Энэ нь ч үр дүнгээ өгч БНСУ-ын баг тамирчид одоогоор 11 алт, найман мөнгө, долоон xүрэл медаль гээд нийт 26 медаль xүртээд байна.
Уг үзүүлэлтээрээ тэд медалийн тоогоороо зургаадугаар байранд бичигдэж байна.