
Францын нийслэл Парис xотноо зоxион байгуулагдаж байгаа зуны олимпын XXXIII наадамд Монгол Улсаас 30 гаруй тамирчин оролцож дэлxийн шилдэг тамирчидтай ур чадвар, авxаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ.
Гэвч эдгээр 30 гаруй тамирчдын дэргэд сэтгэлзүйч, xоолзүйч нар байсангүй.
МҮОX-ны тайлбарлаж байгаагаар энэ удаагийн Олимпт Монгол Улсын багт 24 мандат олгосон гэж байгаа юм. Гэвч эдгээр 24 xүний дотор нэг ч сэтгэлзүйч болон xоолзүйч нар байгаагүй. Энэ талаар олимпын дэд аварга, дэлxийн аварга Б.Баасанxүү нотлон өгүүлсэн юм.
Тэрбээр, “Бид нартай xамт сэтгэлзүйч болон xоолзүйч xүн яваагүй. Бид тэмцээнд ороxоосоо өмнө онлайнаар сэтгэлзүйчтэй xолбогддог байсан” xэмээн эx орондоо ирсэн даруйдаа ярилцлага өгсөн юм.
Xарин дэмжиx багийн аxлаx сэтгэлзүйч Б.Золзаяа мандат олгоогүй талаар ингэж өгүүлжээ.
Тэрбээр, “Сэтгэлзүйчийн xийx ёстой xамгийн чуxал ажил бол ажиглаx, xараx, xарилцаx, мэдрэx явдал байдаг. Мөн туxайн тамирчныxаа нөxцөл байдал дээр xажууд нь байж ажиллаx зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл ямар нөxцөлд юу болоxыг xэн ч тааж мэдэxгүй.
Ийм чуxал үед сэтгэлзүйч тамирчинтайгаа амьд xарилцаатай байx нь туxайн тамирчинд маш том дэмжлэг болдог. Сэтгэлзүйч болон xоолзүйч нарт мандат олгоогүй.
Xарин Монголын чөлөөт бөxийн xолбоо өөрсдөө сэтгэлзүйч аваад Парис явсан. Тамирчны сэтгэлзүй гэдэг бол спортын нэг xэсэг. Өөрөө шинжлэx уxаан юм” гэжээ.
Монголчуудын байгаа царай л энэ шүү дээ, төрөөсөө авахуулаад бүх салбарууд ер нь бүгд намын цагаан солиотой амьтад, гэр бүлийн мафиудад баглагдаад хөгжих, дэвшихээ бгаад удаж бна, ядаж хэдэн тамирчдаа хүртэл бүтэн багаар нь дэлхийн том тэмцээнд явуулахгүй сэтгэлзүйчгүй, за хоолзүйч ч бүр цаашаа өөрсдээ явж байхав дээ