Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.
Тус хуралд ХГБХХЕГ-ын дарга Т.Ихтамир тайлангийн танилцуулгыг хийсэн бөгөөд 2024 оны хагас жилийн байдлаар хүүхэд хамгааллын үйлчилгээ, гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжлэг авч, төлөвлөсөн үйл ажиллагаануудаа амжилттай хэрэгжүүллээ.
Үүнд:
– Хүүхэд хамгааллын чиглэлээр 169 үзүүлэлттэй статистик маягтаар мэдээлэл цуглуулж, тайлан гаргав.– Нийгмийн ажлын үйлчилгээг ахисан шатанд гаргах супервайзоруудыг бэлтгэлээ.– Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгчийн карт боловсруулав.– Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үйлчилгээг шуурхай үзүүлэх чиглэлээр бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулж, зүүн болон төвийн бүсийн 12 аймгийн 72 мэргэжлийн ангийн гишүүдийг хамрууллаа.
-Хөгжил оролцооны чиглэлээр “Өсвөрийн парламент” үйл ажиллагааг зохион байгуулж, гамшигт үзэгдлийн талаар мэдээлэл өгч, уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, түүний шалтгааныг бууруулахад хувь нэмрээ оруулахад суралцах талаар өсвөр үеийнхнийг чадавхжуулж, оролцогч хүүхдүүд “Шидэт хайрцаг” сайн үйлсийн аян зохион байгуулсан юм.
2024 оны сүүлийн хагас жилд
– Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлын үнэлгээг дахин хийх, бүртгэлийг шинэчлэх, үнэлгээг хүүхэд тус бүрээр гаргаж, программд бүртгэх,– Гэр бүлийн нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажилтан бэлтгэх,– Шинжээчдийг давтан сургах, (93 хүн)– Хүүхэд хамгааллын мэдээллийн сан, статистик тоон мэдээллийг нэгтгэх цахим платформтой болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийллээ.