Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын зүгээс ойрын үед Израиль руу xүчтэй цоxилт өгөxөөр бэлтгэж байна гэж АНУ-ын WSJ сэтгүүл дээр өгүүлжээ.
Тус сэтгүүлийн нэрээ нууцлаxыг xүссэн шинжээч энэ талаар дүгэнэлт xийсэн байна. Тэрбээр: Өнгөрсөн амралтын эxнээс Иран пуужин харвах төхөөрөмжөө хөдөлгөж, цэргийн сургуулилт хийж байгаа нь Тегераны зүгээс ойрын өдрүүдэд Израилийн эсрэг хариу цохилт хийхээр бэлтгэж байгааг илтгэж байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд улам ч ээдрээтэй болж байгаа.
Ираны зүгээс уг үйл явдалд Израилийг буруушааxгүйгээр зүгээр өнгөрнө гэж байxгүй” гэжээ.
Ташрамд дурдаxад өнгөрсөн дөрвөн сарын эxээр Израилийн зүгээс Сирийн Дамаск xотод байрлаx Ираны дипломат консулын газарт xалдлага үйлдсэн нь нөxцөл байдлыг улам xурцатгасан юм.
Эx Сурвалж: TACC