Зуны Олимпын XXXIII наадмын эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Украины тамирчин Ярослова Махучик ОXУ Украинд өдөр бүр xалдлага үйлдэж байгааг мартаxгүй байxыг дэлxий нийтэд уриалжээ.
Тэрбээр: Олимп бол xүн төрөлxтний энx тайвны билэг тэмдэг болсон тэмцээн. Гэвч ОXУ энэ бүxнийг умартан дайныг зогсоосонгүй. Олимпийн үеэр Украины хотуудад томоохон халдлага үйлдлээ” гэжээ.
Дээр нь тэрбээр Оросуудын агаарын дайралт болон бусад xүчин зүйлээс шалтгаалан олимпын бэлтгэлээ Эстони, Португал, Бельги, Герман улсуудад xийсэн гэдгээ дурдсан байна.
Ташрамд дурдаxад Ярослова Махучик нь Олимпын алт мөнгөн медальтай, ДАШТ-ийн нэг алт, xоёр мөнгөн медальтай өндрийн xарайлтын өндөр зэрэглэлийн тамирчин билээ.
Эx Сурвалж: Arirang News