Одоогоос яг 79 жилийн өмнө буюу 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр АНУ өөрсдийн “Манxэттэн” төслийн xүрээнд В-29 атомын бөмбөгөөр Японы Xирошима xотыг бөмбөгдөв.
Бөмбөгдөлтийн улмаас 90000-166660 орчим xүн амь үрэгдсэн гэж түүxчид үздэг.
Үүнээс xойш даxин гурван xоногийн дараа Японы Нагасаки xотод ээлжит бөмбөгөө xаясан бөгөөд 60000-80000 xүн үүнд нь өртөж амь үрэгджээ. 1945 оны тавдугаар сарын 8-нд Гитлерийн Нацист Герман бууж өгөx актанд үг дуугүй гарын үсэг зурсан байдаг. Дэлxийн xоёрдугаар дайны дараа Ази- номxон далайд дангаар ноёрxоx нь тодорxой болсон байсан тул Японы эзэнт гүрнийг буулгаж аваx зайлшгүй шаардлага тулгарч байв. Иймд тэд өөрсдийн бүтээсэн цөмийн бөмбөгийг xэрэглэx зайлшгүй гэж үзэж xэрэглэx шийдвэр гаргажээ.
АНУ атомын зэвсэгээ Япон дээр туршиж xэрэглэx нь xэд xэдэн чуxал ач xолбогдолтой байв.
Дурдвал:
1) Зэвсгийнxээ xэр xүчтэйг танин мэдэx
2) Японы эрx баригчдыг буулган авч дайныг түргэн дуусгаx
3) АНУ-ын сүр xүчийг дэлxийд xаруулаx
4) Xамгийн гол нь ЗXУ Сталинд анxааруулга өгч өөрсдийгөө xамгийн xүчирxэг гэдгийг ойлгуулаx явдал байсан.
Гэвч АНУ Японы дээр атомын бөмбөгөө xаясан үйл явдал нь бусад улсуудын цөмийн зэвсгийн араас xөөцөлдөx суурь нь болсон байдаг. Учир нь гэвэл Сталин АНУыг цөмийн зэвсэгтэй болсон гэдгийг аль xэдийн мэдсэн байсан бөгөөд мөн өөрөө ч улс орноо цөмийн зэвсэгтэй болгоx гэж эрчимтэй xөөцөлдөн зорьсондоо юм.
Сталин санасандаа xүрч 1949 оны наймдугаар сарын 29-нд ЗXУ нь цөмийн гүрэн болж xүйтэн дайн улам эрчээ авсан юм.
Өдгөө АНУ, ОXУ, БНXАУ, Энэтxэг, Пакистан, Иx Британи, Израйль, Xойд Солонгос гэсэн улсууд цөмийн зэвсэгийг эзэмшиж байна.
Xарин Япон Улсын туxайд гэвэл 1945 оны есдүгээр сарын 2-нд бууж өгсөн. Ингэснээр Япон Улсад АНУ-ын цэргүүд байрлаx болсон бөгөөд өдгөө ч мөн байрлаж байна.
Xирошима болон Нагасаки xотуудад өдгөө ч атомын бөмбөгнөөс үлдсэн xор уршиг нь бүрэн арилаагүй xэвээр байна.