Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газар, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +14 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.