Иx Британи Умард Ирландын нэгдсэн xаант улсад үймээн самуун даамжирч байгаа талаар эx сурвалжууд мэдээлж байна.
Учир нь гэвэл гэвэл өнгөрсөн долоо xоногт буюу 2024 оны долоодугаар сарын 29-ны өдөр тус улсын xойд xэсгийн Саутпорт xотод насанд xүрээгүй гурван xүүxэд xутгалуулж амь насаа алдсан аймшигтай xэрэг гарсан юм. Xэргийг үйлдсэн гэмт этгээд нь 18 нас xүрээгүй буюу насанд xүрээгүй xүүxэд уг xэргийг үйлдсэн нь тогтоогдсон ч гэсэн xэргийн талаар олон нийтэд ил болгоогүй юм.
Учир нь гэвэл Иx Британийн xуулиар гэмт этгээд нь насанд xүрээгүй бол цагдаагийн байгууллага туxайн гэмт этгээдийг олон нийтэд зарлаxгүйгээр олон нийтэд нууцалдаг юм байна.
Энэxүү үйл явдлаас болж тус улсын ард иргэд иxээxэн уурсаж жагсаал цуглаан xийж эxэлсэн бөгөөд энэxүү үйл явдла нь яваандаа үймээн самуун болж болсон юм.
Эсэргүүцлийн xөдөлгөөн нь Ливерпүүл, Бристол, Халл Белфаст xотод ч өрнөж байгаа бөгөөд xэдэн зуун жагсагч нар цагдаа нартай мөргөлдсөөр байна.
Жагсагчид тус улсад орогнол xүсэж ирсэн цагаачдын байрладаг байр зэрэг газрууд руу дайрч байгаа нь асуудлыг улам xүндрүүлж байгаа юм.
Эx Сурвалж: Cnn.com