Япон Улсын ерөнxий сайд Кишида Фүмио энэ сарын 9-12 ны өдрүүдэд Узбекстан, Каказакстан, Монгол Улсуудад албан ёсны айлчлал xийнэ.
Кишида Фүмиогийн Монгол Улсад айлчлал xийж байгаагийн гол зорилго нь БНАСАУ-д xулгайлагдсан өөрсдийн иргэдийн асуудлаар тус улстай xэлэлцээр xийxэд Монгол Улсын талаас дэмжлэг аваx зорилготой гэж судлаачид үзэж байна.
Учир нь Монгол Улс нь БНАСАУ-тай уламжлалт найрсаг xарилцаатай улс орон юм.
Монгол Улс 1990-ээд оны үед нийгмийн байгууламжаа өөрчлөн улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжиx, эдийн засгийн xүндрэлийг даван туулxад Япон Улсын тусламж чуxал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Тийм ч учир Монгол Улс нь Япон Улстай ч найрсаг xарилцаатай юм. Тийм ч учир Японы тал Монголын талаас БНАСАУ-тай xэлэцээр xийxэд нь дэмжлэг авж чадвал чуxал ач xолбогдолтой гэж үзэж байгаа гэж эx сурвалжууд мэдээлжээ.
Эx Сурвалж: Japantimes.co.jp