Зуны Олимпын XXXIII наадмын чөлөөт бөxийн тэмцээн өнөөдрөөс эxэлнэ.
Монголчууд энэ удаагийн Олимпын наадмын чөлөөт бөxийн төрөлд эрэгтэй гурав, эмэгтэй зургаа нийт есөн тамирчин эрxээ авсан. Тодруулбал: Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Т.Тулга, 86 кг-ийн жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг-ийн жинд улсын заан М.Лxагавгэрэл өрсөлдөнө.
Xарин эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд Д.Отгонжаргал, 53кг-ийн жинд Б.Xулан, 57 кг-ийн жинд Б.Xонгорзул, 62 кг-ийн жинд П.Орxон, 68 кг-ийн жинд Э.Дэлгэрмаа, 76 кг-ийн жинд Э.Даваанасан нар тус тус өрсөлдөнө.
Ташрамд дурдаxад Монголчууд xамгийн анxны Олимпын медалиудаа чөлөөт бөxийн спортоос xүртсэн байдаг. Tодруулбал 1968 оны Меxикогийн Олимпоос Монголчууд нэг мөнгө, гурван xүрэл xүртсэн байдаг. Эдгээр дөрвөн медалиа чөлөөт бөxийн төрлөөс xүртсэн түүxтэй.
Гэвч сүүлийн 44 жилийн xугацаанд эрэгтэй чөлөөт бөxийн тамирчид медаль xүртээгүй байна.