Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын баяр наадамд хоёр удаа түрүүлж, хоёр үзүүрлэж, 10 шөвгөрсөн хүчтэн бол Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Ц.Чимэд-Очир агсан болно.
Тэрбээр 1944, 1950 оны наадмуудад түрүүлж 1946, 1952 онуудад үзүүрлэж байсан түүхтэй .
Даян аварга Ц.Чимэд-Очир агсны нутаг болох Архангай аймгийн Хайрхан сумаас тодрон гарч байгаа залуу хүчтэн бол аймгийн арслан Г.Мөнхбаяр болно.
Г.Мөнхбаяр нь 1999 оны 1999 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр төрсөн.
Түүний хувьд энэ жил цэргийн наадамд тав даван шөвгөрч, аймгийнхаа наадмаар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна.
Мөн тэрбээр энэ жилийн даншиг наадамд үзүүрлэн даншигийн заан цол хүртлээ.