Зуны Олимпын XXXIII наадмын сонирхогчдын боксын төрөлд өрсөлдсөн Монголын тамирчид Олимпоо дуусгав.
Энэ удаагийн олимпт О.Есүгэн, М.Энхжаргал нар өрсөлдсөн юм. Ингэснээрээ хоёр эмэгтэй тамирчин Олимпт оролцсоноороо анхны тохиолдол боллоо. Гэвч тэд медаль хүртэж чадсангүй.
Харин эрэгтэй боксчид энэ удаагийн Олимпт өрсөлдөх эрх авч чадасангүй.
Монголын боксчдоос хамгийн анх Н.Энхбат агсан 1988 оны Сөүлийн Олимпоос хүрэл медаль хүртсэн байдаг.
Түүнээс хойш Н.Баярсайхан 1992 оны Барселонагийн олимпоос хүрэл медаль, 2008 оны Бээжингийн Олимпоос Э.Бадар-Ууган алтан медаль, П.Сэрдамба мөнгөн медаль, 2012 оны Лондонгийн Олимпоос Н.Төгсцогт мөнгөн медаль, У. Мөнх-Эрдэнэ хүрэл медалийг хүртсэн байна.
Сүүлийн хоёр Олимпоос боксчид медаль хүртэж чадсангүй.
Одоогийн байдлаар хамгийн сүүлд боксын спортоор Олимпоос медаль хүртсэн Монгол тамирчин гэвэл Д.Отгондалай болно.
Тэрбээр 2016 оны Риогийн Олимпт 60 кг-ийн жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Боксын холбооны ажил маш муу бнаа, бүүр маш хангалтгүй, бусад орноос Монголын бокс хоцорч алсарч эхэлсэн нь үнэн шүү, удирдлагын одоогын бүрэлдэхүүн нилээдгүй хугацаанд ажиллаа ш дээ, удирдлагын бүрэлдэхүүнийг өөрчлөх болсон, үнэхээр чадахгүй бна.Тамирчдад буруу өгөх хэцүү, чадлаараа хичээж байгаа.