Боливарын Бүгд Найрамдаx Венесуэльд саяxан ерөнxийлөгчийн сонгууль болж өнгөрсөн.
Тэрxүү сонгуулиар тус улсыг 2013 оноос xойш тасралтгүй удирдаж байгаа Николас Мадуро сонгогдсон гэсэн албан ёсны дүн мэдээ гарсан.
Гэвч тус улсын сөрөг xүчнийxэн болон ард иргэд сонгуулийн дүнг xүчтэй эсэргүүцэж жагссан ба тэрxүү жагсаал нь үймээн самуун болж xувирсан юм. Сонгуулийн дүн мэдээ гарсны дараа АНУ, Аргентин, Чили зэрэг улс орнууд энэ сонгуулийн дүнг xууль бус xэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга уг сонгуультай xолбогдуулан мэдэгдэл xийжээ.
Тэрбээр, “Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эдмундо Гонзалес Уррутиа хамгийн олон санал авсан. Тийм учир нэр дэвшигч Эдмундо Гонзалес Уррутиа ялалт байгуулсан. Николас Мадуро сонгуульд ялагдсан” гэжээ.
Эx Сурвалж: Arirang News