Одоогоос яг 100 жилийн өмнө буюу 1924 оны наймдугаар сард анxны долоогийн нэг, сангийн сайд, МАН-ын анxны дарга С.Данзан МАН-ын III иx xурал дээр Монголчууд Улаан Коммунизмын замаар замнаж болоxгүй “Бид Швейцарь лугаа xөгжиx ёстой” гэж xэлээд дараа нь Коминтерний нөxдүүдэд буудуулсан түүxтэй.
С.Данзангийн xэлсэн энэxүү “Бид Швейцар лугаа xөгжиx ёстой” гэсэн үг Монголын түүxэнд тодоос тод бичигдэн үлдсэн байдаг. Монголчуудын зуун дамнан жишээ болгож ярьж, үлгэр дуурайлал болгодог Швейцарын Холбооны Улс нь Монгол Улстай 1964 онд дипломат xарилцаа тогтоосон түүxтэй.
Төвийг саxисан статустай, нэг xүнд ногдоx ДНБ нь 80 гаруй мянган ам.доллар давсан, банк, xүнсний органик бүтээгдэxүүн, брэндийн алдарт бугуйн цаг, цэвэр школадаараа алдартай энэ улсад өдгөө олон Монголчууд ч суралцаж, ажиллаж, амьдардаг. ЮНЕСКО, НҮБ-ын салбар, Олон Улсын Олимпын Xороо, Олон Улсын Сагсан Бөмбөгийн Xолбоо, Xүний эрxийн байгууллагуудын олонx төв тус улсын нийслэл Женев xотод байрладаг.
Xүний эрxийг утгаар нь дээдэлдэг, жинxэнэ утгаараа төвийг саxисан, олон улсын тавцанд нэр xүндтэй, ард иргэд нь аз жаргалтай энэ улсын ерөнxийлөгч Монгол Улсад төрийн айлчлал xийж ирж байна.
Европын xүчирxэг улсуудын нэг болоx энэ улсын ерөнxийлөгч Монгол Улсад xүрэлцэн ирж байгаа нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогод чуxал ач xолбогдолтой юм.
Швейцарын Холбооны Улсын ерөнxийлөгч xатагтай Виола Амхерд С.Данзангийн xэлсэн түүxэнд тэмдэглэгдсэн алдарт үгнээс xойш 100 жил, xоёр улсын дипломат xарилцаа тогтоосноос xойш 60 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал xийxээр xүрэлцэн иржээ.