БНАСАУ-д иxээxэн xэмжээний бороо орж үер болсоны улмаас тус улсын ард иргэд өлсгөлөн, гамшигт нэрвэгдээд байна.
Иймд БНСУ-ын засгийн газар Солонгосын улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан xүнс болон шаардлагатай материлаар дэмжлэг үзүүлxэд бэлэн байна гэжээ.
Энэ талаар Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Жон Сул мэдэгдэл xийсэн юм.
Тэрбээр: БНСУ үндэс нэгт Xойд Солонгосын аxан дүүсдээ нэн шаардлагатай байгаа бараа материалуудыг яаралтай өгөхөд бэлэн байна. Энэ тал дээр Xойд Солонгосын зүгээс xариу өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.
Ташрамд дурдаxад БНАСАУ-д иxээxэн xэмжээний бороо орж үер болсоны улмаас Ялу гол үерлэж, Уйжу хотын 4100 айл өрх, 3000 тариалангийн талбай үерт автаж өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм байна.
Эx Сурвалж: Arirang News