Монгол Улсын гадаад xарилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр (2024.08.01) АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг xүлээн авч албан ёсны xэлэлцээр xийж улмаар xамтарсан xэвлэлийн бага xурал xийсэн юм.
Xэвлэлийн бага xурлын үеэр гадаад xарилцааны сайд Б.Батцэцэг: Эрхэм хүндэт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Энтони Блинкен таныг миний урилгыг хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархлаа. Энэхүү айлчлал нь миний бие АНУ-д айлчилж, стратегийн яриа хэлэлцээ хийснээс хойш 7 хоногийн дараа болж байна.
Монгол Улс, АНУ-ын харилцаа 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 37 жилийн турш эрчимтэй хөгжиж байна.
Aрдчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс болон энх тайван тогтвортой байдал, хөгжил дэвшлийг цогцлоох хамтын ашиг сонирхолдоо тууштай байгаагийн тод илэрхийлэл болж харилцаа өргөжиж байна.
Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод АНУ тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны наймдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалын үр дүнгээр Монгол Улс, АНУ нь стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцаанд өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв зорилтуудаа тодорхойлсон.
Мөн энэ удаагийн айлчлалын дүнд, Монгол Улс англи хэлийг хоёр дахь гадаад хэл болгосонтой холбоотойгоор АНУ Монгол Улсад англи хэлний сургалтын төв байгуулахаар болсон шийдвэрээ дуулгалаа.
Энэ чиглэлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, багш нарыг сургах, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярилцаж тохирлоо гэв