Монгол Улсын гадаад xарилцааны сайд Батмөнxийн Батцэцэгийн урилгаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал xийлээ.
Айлчлалын үеэр тэрбээр гадаад xарилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны xэлэлцээр xийж улмаар xамтарсан xэвлэлийн бага xурал xийв.
Xурлын үеэр тэрбээр: Юуны өмнө дадаад харилцааны сайд xатагтай Б.Батцэцэг биднийг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Миний энэ удаагийн айлчлал Лаос, Вьетнам, Япон, Филиппин, Сингапурын дараа хийгдэж байгаа бөгөөд Энэхтэг Номхон далай бүсэд хийгдэж байгаа 18 дахь айлчлал юм.
АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоороо нэгддэг. Өнөөдөр манай хоёр улс бүх талын харилцаагаар илүү нягт болж байна.
АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Мянганы сорилтын сангийн компакт гэрээг улам өргөжүүлж, Монгол Улсын ундны усны нөөцийг 80 хувиар нэмэгдүүлж байгаа билээ. Энэ нь бидний харилцаа болон бүс нутгийн хөгжилд томоохон ахиц авчирч буй илрэл юм.
Мөн Монголын иргэд Монголдоо болон АНУ-д англи хэлийг сурах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Монгол Улсын иргэд англи хэлийг төгс эзэмших санаачилгыг өнөөдөр зарлаж байна.
Энэ санаачилгын дагуу ЕБС-иудад англи хэл сурах, их дээд сургуулийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжих болно.
Үндэсний их сургууль дээр англи хэлний тусгай төв байгуулж, Англи, Канад болон Google, Tech Mongolia гэсэн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.
Энэ төслийг монголчууд өөрсдөө удирдан авч явах болно.
Монгол Улс Солонгосын хойгт энх тайван тогтоох байдал дээр тууштай байдагт АНУ ямагт талархдаг. Америк, Монголын харилцаа өдөр бүр өргөжин тэлж байна” гэжээ