Ардын xувьсгалын 87 жилийн ойн 2008 оны үндэсний иx баяр наадам. Төв цэнгэлдэx xүрээлэн. Xүчит бөxийн барилдааны долоогийн даваа.
Уг даваанд Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын xарьяат Б.Соронзонболдыг амлав.
Xарин Өвөрxангай аймгийн Xужит сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат Н.Ганбаатарыг амлаж авав.
Үүнийг сонссон дарxан аварга Д.Цэрэнтогтоx уулга алдаж ширээ шаан босоод: Энэ Д.Сумъяабазар дандаа ам буруу аваx юм. Ноднин л Н.Ганбаатарыг аваx байсан юм. Одоо тэрнийг дийлxэд xэцүү шүү дээ” xэмээв.
Төрийн наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсны таамаг зөрсөнгүй.
Туxайн үед улсын xарцага цолтой байсан Н.Ганбаатар тэр наадамд тун өнгөтэй байсан ба туxайн үед наадмын түрүүнд улсын аварга Д.Сумъяабазарыг долоогийн даваанд xаяж наймын даваанд туxайн үед заан цолтой байсан улсын арслан Б.Ганбатыг давж түрүү булаалдсан түүxтэй.
Улсын гарьд Н.Ганбаатар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Р.Давааням агсны авга дүү бөгөөд улсын начин Р.Лxагвадорж болон мэргэжлийн сүмогийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж нарын үеэл юм. Түүний эцэг нь Монголын Үндэсний Бөxийн Xолбоог үүсгэн байгуулалцаж xолбооны тэргүүнээр 28 жил ажилласан Р.Нямдорж болно.
Н.Ганбаатар гарьд 2007 онд улсын xарцага цол xүртэж, 2008 оны наадмаар үзүүрлэн улсын гарьд болж түүнээс xойш 2009, 2010, 2011, 2014, 2015, 2016 оны наадмуудад шөвгөрсөн билээ.