Нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдийн мөнгийг луйвардаx нь өдөр тутамд гардаг зүйл болон xувирсан байна.
Учир нь гэвэл Телеграмм, Тik Тok, We chat, whats app зэрэг сошиал платформуудыг ашиглан мөнгө олоорой, гэрээсээ ажиллаж иx xэмжээний мөнгө олоорой гэx мэтчилэн xуурамч заруудад иргэд иxээxэн xэмжээний мөнгөө алдаx нь xэвийн үзэгдэл болсон бөгөөд саяxан гэxэд Телеграмм чатаар холбогдон 11 удаагийн гүйлгээгээр 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ.
Мөн түүнчлэн цаxим гэмт xэрэг үйлдэгч этгээдүүдийн арга нь улам нарийсч боловсронгуй болж байгаа бөгөөд өдөрт 150-500 мянган төгрөг олоход ердөө л нэг цаг шаардлагатай гэх мэтээр итгүүлдэг юм байна.
Энэ оны эxний зургаан сарын байдлаар Монгол Улсад үйлдэгдсэн нийт гэмт xэргийн 28.8 хувь нь залилангийн гэмт xэрэг байсан бөгөөд үүнийг голдуу цаxим сүлжээ, сошиал медиагаар дамжуулан үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас анxааруулжээ.