Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон улсын эдийн засгийн VII дахь удаагийн олимпиад ХонгКонг улсад болж өндөрлөлөө. Тус олимпиадаас Монгол улсаа төлөөлөн таван сурагч оролцжээ. Энэ дундаас “British School of Ulaanbaatar” сургуулийн сурагч Г.Халиунаа дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ.
Ирээдүйн шилдэг эдийн засагчдыг тодруулах, бэлтгэх зорилготойгоор 120 жилийн түүхтэй Дэлхийн мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо болон Олон улсын эдийн засгийн олимпиадын холбоо хамтран зохион байгуулдаг. Долоо хоногийн турш болсон уг олимпиадад Монгол улсаа төлөөлөн өмнөх шатны шалгаруулалтуудаас шалгарсан таван сурагч оролцсон байна.
Энэ олимпиадад АНУ, Англи тэргүүтэй 55 орны 250 оролцогч өрсөлджээ.