Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Мехико-1968” Монгол улсын баг тамирчдын оролцсон 2 дахь олимп. Энэ олимпод 7 тамирчин оролцож, анхны медальтнууд эндээс төрсөн түүхтэй.
Чөлөөт бөхийн төрөлд нийт 4 медаль хүртэж байв.
• Ж.Мөнхбат мөнгө
• Ч.Дамдиншарав хүрэл
• Д.Сэрээтэр хүрэл
• Т.Артаг нар тус тус хүрэл медалийн болзол хангав.
Монголчуудын зуны олимпын наадмын анхны медалийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Дамдиншарав хүртсэн нь баг хамт олныхоо медалийн салхийг хагалахын зэрэгцээ бусад тамирчдад маш их урам зориг өгсөн явдал болжээ.
“Чингисийн Монголчууд” нэг олимпоос дөрвөн медаль хүртсэн нь дэлхийн анхаарлыг татаж байв
Тус олимпод долуулаа оролцоод дөрвөн медаль зүүсний дараа Олон улсын сэтгүүлчид Монголын тамирчдаас ярицлага авахдаа “Та бүхэн Оросын Монгол уу?, Хятадын Монгол уу?” хэмээн асуужээ.
Харин тухайн олимпын наадмын мөнгөн медальт Ж.Мөнхбат, “Бид бол Чингисийн Монгол” хэмээн зоригтойгоор бардам хариулжээ. Тухайн үед цаг хатуу хөтүү дээр нь элдэв зүйл ярих тийм ч нээлттэй бус байсан аж.
Зургийн эхэнд алхаж буй БНМАУ-ын тугчин Х.Баянмөнх нь дараагийн буюу Мюнхен 1972 олимпоос чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ.