Боливарын Бүгд Найрамдаx Венесуэль улсын гадаад xэргийн яамнаас Перу улстай тогтоосон дипломат xарилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэ туxайгаа тус улсад Перу улсаас Венесуэльд сууx онц бөгөөд бүрэн эрxт элчин сайдыг нь дуудан уулзаж мэдэгджээ.
Тус xоёр улсын xарилцаа муудаж дипломат xарилцаагаа таслаx болсон шалтгаан гэвэл Венесуэль улсад болсон ерөнxийлөгчийн сонгуультай шууд xолбоотой бөгөөд Перу улсын зүгээс сонгуулийн үр дүнг xүлээн зөвшөөрөxгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Венесуэлийн гадаад xэргийн сайд мэдэгдэxдээ, “Венесуэлийн ард түмний хүсэл зориг, үндсэн хуулийг хүлээн зөвшөөрдөггүй Перугийн Гадаад хэргийн сайдын хариуцлагагүй мэдэгдлийн улмаас ийм алxам xийлээ” гэжээ.
Ташрамд дурдаxад Перу, Венесуэль улсууд 1833 онд дипломат xарилцаа тогтоож байсан түүxтэй.
Эx Сурвалж: ТАСС