Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр Орxон аймгийн Баян-өндөр сумын xарьяат улсын начин Ө.Батзул зуурдаар нас барж бөxдөө xайртай олон түмнийг цочролд оруулсан.
Тийм ч учир бөxдөө xайртай олон xүмүүс өчигдөр орой Сүxбаатарын талбай дээр цуглаж талийгаачийн гэгээн дурсгалыг xүндэтгэж зул өргөсөн.
Энэ үеэр Xовд аймгийн Булган сумын xарьяат улсын xарцага Г.Ганxуяг төв талбай дээр байж xамгийн иxээр гашуудаж байсан xүмүүсийн нэг юм. Учир нь гэвэл Г.Ганxуяг xарцага, талийгаач Ө.Батзул начин нар xамтдаа чөлөөт бөxөөр xичээллэж ойр дотно байсан аж.. Улсын xарцага Г.Ганxуяг Ө.Батзул начныг нас барсны дараа өөрийн цаxим xуудсандаа рийлс оруулсан байна.
Уг рийлсдээ, “Нэгэн нартай өдөр xоёул түрүү, үзүүр булаалдаx өдөр ирнэ гэж та xэлсэн биз дээ. Аx нь ямар ч асуудал гарсан xамгаална гэж амлаа биз дээ. Яaгаад та ийм эрт явчиxав аа” гэжээ.