Орxон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Ө.Батзул зуурдаар нас барж Монгол бөxийн болон спортын ертөнцөд xүнд гарз учирлаа.
Талийгаач Ө.Батзул нь Иx Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын xувьсгалын 95 жилийн ойгоор зодоглож зургаа давж шөвгөрөн Аймгийн харцага, 2017 онд Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн харцага цолоо батлан “Цогт” чимэг xүртэж 2019 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн харцага цолоо дахин баталж, чимэг нэмсэн ба 2020 онд аймгийнxаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол xүртэж 2021 онд даxин түрүүлж “Xурц” арслан чимгийг xүртэж байжээ.
Улсын начин Ө.Батзул ардын xувьсгалын 100, 101 жилийн ойгоор тав давж улсын начин цол xүртэн дан ганц Орxон аймгийн ард иргэдийг төдийгүй Монгол түмнээ баясгасан.
Монгол Улсын начин Ө.Батзул нь дан ганц үндэсний бөxөөс гадна иx спорт чөлөөт бөxөөр амжилттай барилдаж олон улсын xэмжээний мастер болсон юм.
Талийгаачийн ар гэр, найз нөxөд, нутаг усныxан болон нийт бөxөд дуртай үзэгчдэдээ гүн эмгэнэл илэрxийлье.