УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара сэтгүүлч М.Өнөрцэцэгийн хоригдсон асуудал болон хорих 461-р ангид амь насаа алдсан 21 настай иргэн О-гийн асуудлаар хүний эрхийн дэд хороо хуралдах болсон тухай өөрийн цахим сүлжээндээ бичжээ.
Тэрбээр:
Хүний эрхийн суурь зарчмыг хөндөж буй цаг үеийн тулгамдсан асуудлаар тэр дундаа Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай залуугийн талаар хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх зайлшгүй шаардлага үүссэн тул миний бие Улсын Их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар тус хороог яаралтай хуралдуулах хүсэлт тавьсны дагуу Маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Мягмар гарагт Үндсэн хууль танхимд хуралдахаар тов гарлаа.
Хуралдаанаас гарсан үүрэг чиглэлийг та бүхэндээ мэдээлэх болно.
УИХ-н Гишүүн М.Нарантуяа Нара