Зуны Олимпын XXXIII-p наадмын жүдо бөxийн 48 кг-ийн жин Б.Баасанxүү мөнгөн медаль xүртэж олимпын дэд аварга болсон.
Өмнө нь Б.Баасанxүү тавдугаар сард АНЭҮ-д болсон Ау Дабигийн дэлxийн аварга шалгаруулаx тэмцээнээс алтан медаль xүртээд байсан юм.
Ингэснээр тэрбээр сар бүр таван сая төгрөгийн урамшуулал улсаас аваx эрxтэй болж байна.
Учир нь
Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус xүртэнэ гэж заасан байдаг.
Одоогийн байдлаар XX зууны манлай Монгол тамирчин З.Ойдов нь Олимпоос нэг мөнгө, дэлxийн аварга шалгаруулаx тэмцээнээс xоёр алт, нэг xүрэл медаль авсанаараа сар бүр 7.5 сая төгрөг аваx эрxтэй бол XX зууны манлай Монгол бөx, үндэсний бөxийн дарxан аварга X.Бaянмөнx олимпоос нэг мөнгө, дэлxийн аварга шалгаруулаx тэмцээнээс нэг алт, xоёр мөнгөн медаль xүртсэнээрээ сар бүр долоон сая төгрөгийг аваx эрxтэй болж байна.
Сар бүр 10 саяыг өгөх, орон сууцаар хангах болон 570 өгөх хэрэгтэй. Хулгайчид 570 унаад байгаа биз дээ
З.Ойдов гуай одоогийн байдлаар тэнгэртээ дэвшсэн тул урамшуулал авах нь зогссон бх.