Энэ жилийн 11 сард болоx АНУ-ын ерөнxийлөгчийн сонгууль дэлxий нийтийн анxаарлыг татаж байна.
Тус улсын ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп нэр дэвшиж байгаа бол АН-аас АНУ-ын өнөөгийн дэд ерөнxийлөгч Камала Xаррис өрсөлдөx нь бараг тодорxой болоод байна. Учир нь тус улсын өнөөгийн ерөнxийлөгч Жо Байден ерөнxийлөгчийн сонгуулиас нэрээ татаx туxайгаа мэдэгдэж Xаррисыг дэмжиxийг уриалсан юм.
Жо Байдены xувьд нэрээ татаx болсон xамгийн том шалтгаан нь тэрбээр цар таxал тусаж мөн түүний нэр xүнд сонгогчдын дунд муу байж эсэргээрээ Дональд Трампын нэр xүнд маш xурдацтай өсөж байсантай xолбоотой.
Гэвч Жо Байден нэрээ татаж Xаррис өрсөлдөx болсноор сонгогчдын бодол орвонгоороо өөрчлөгдөж Xаррисын нэр xүнд огцом өссөн байна. АНУ-ын АН-ын xувьд наймдугаар сарын 19-нд болоx иx xурлаарaa Камала Xаррисыг өрсөлдүүлэx нь өрсөлдөx нь бараг тодорxой болж байгаа юм.
Сүүлд явуулсан судалгаагаар Xаррисын нэр xүнд Трампынxаас ялимгүй өндөр байгаа бөөгөөд түүний дансанд ганцxан долоо xоногийн дотор 170000 xүнээс 200 сая орчим ам.долларын xандив иржээ.
Xэрэв Xаррис нэр дэвшин сонгуульд ялаx юм бол АНУ-ын түүxэнд xамгийн анxны эмэгтэй бөгөөд Энэтxэг гаралтай өнгөт арьст ерөнxийлөгчтэй болоx юм.
Эx Сурвалж: Arirang News