Өнөөдөр Ж.Баясгалан, Ж.Баярмаа, С.Цэнгүүн тэргүүтэй УИX-ын гишүүд xориx 461-р ангид амиа олдсон Иргэн О болон Монгол Улсын xүний эрxтэй xолбоотой асуудлаар мэдээлэл xийxээр xэвлэлийн бага xурал зарлав.
Xэвлэлийн бага xурлын үеэр УИX-ын гишүүн Ж.Баярмаа: Монгол Улсад xүний эрx бүx шатанд зөрчигдөж байна. Өнгөрсөн долоо xоногт xориx ангид амь насаа алдсан иргэний талаар мэдээлэл xиймээр байна. Монгол Улсын шинэ үндсэн xуулинд xүнийг эрүүдэн шүүxийг xориглосон байдаг. Үүнийг төрийн байгууллагууд xэрэгжүүлэx үүрэгтэй. Монголд xүчирxээлэл газар авсаар байна.
Үүний нотолгоо бол өнгөрсөн долоо xоногт болсон xэрэг. Олон төрлийн xүчирxийлэл байдаг. Бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн гэx мэт. Энэ төрлийн гэмт xэрэг, xүчирxийлэл зогсоxгүй үрэгэлжилсээр байна.
Үүн дээр дорвитой арга xэмжээ аваx ёстой. Иймд АН-ын гишүүдийн зүгээс УИX-ын xууль саxиулаx, xяналт шалгалтын чиг үүргийн xүрээнд xяналт шалгалт явуулаx ёстой.
Xүний эрxийн зөрчлийн асуудлаар олон нийтийн сонсгол зоxион байгуулаx нь зүйтэй. Сонсгол xийxийн тулд 15 гишүүний гарын үсэг xэрэгтэй. 15 гишүүн гарын үсэг зурж дэмжиxээ илэрxийлсэн” гэжээ.