Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 27-ны өдөр Б.Баасанхүү Монголын спортын түүхэнд цоо шинэ түүхийг бүтээлээ.
Учир нь гэвэл Б.Баасанхүү Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнээрээ дэлхийн аваргаас алт Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн удаах эмэгтэй тамирчин болов.
Ингэснээрээ Б.Баасанхүү нь Х.Баянмөнх, З.Ойдов, П.Сэрдамба, Д.Сумъяа нарын адил Олимпын мөнгө, дэлхийн аваргаас алт авсан тав дахь Монгол тамирчин болов.
XX зууны манлай Монгол бөх, үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх нь 1972 оны Олимпоос мөнгөн медаль, 1975 оны Минскийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн.
Харин ХХ зууны манлай Монгол тамирчин З.Ойдов 1976 оны Монреалийн Олимпоос мөнгөн медаль 1974 оны Истанбул болон 1975 оны Истанбулын дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн болно.
П.Сэрдамба нь боксын 48 кг-ийн жинд 2008 оны Бээжингийн Олимпоос мөнгө Миланы дэлхийгээс алтан медаль хүртсэн байдаг.
Д.Сумъяагийн хувьд гэвэл 2016 оны Риогийн Олимпоос мөнгө 2017 оны Будапештийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн түүхтэй.