
Өчигдөр буюу 2024 оны долоодугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас төрөн гарсан Жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга Б.Баасанхүү 48 кг-ийн жинд мөнгөн медаль авч Монгол түмний магнайг тэнийлгэсэн.
Олимпын дэд аварга, дэлхийн аварга Б.Баасанхүүгийн амжилтанд хүрхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол М.Бундмаа дасгалжуулагч юм.
М.Бундмаа нь 1985 оны есдүгээр сарын 4-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн.
Жүдо бөхийн 52 кг-ийн жинд барилдаж Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан дэлхийд данстай тамирчин юм.
Тэрбээр ДАШТ-ийн хүрэл медаль, Москвагийн болон Парисын их дуулгын алтан медаль, Азийн тоглолтын мөнгөн медаль хүртэж явсан нэгэн билээ.
Ингэж эх орныхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн тэрбээр зодгоо тайлж дасгалжуулагч олон шавь нараа бэлтгэж байна.
Түүний шавь нарынх нь нэгэн том төлөөлөл бол Б.Баасанхүү болно.
Dajgui l ym❤❤