Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Зуны Олимпын XXXIII наадам Францын нийслэл Парис хотод нээлтээ хийлээ.
Олимпын нээлтэд МУГТ Б.Сэр-Од Монголын багийн тугчаар ажилласан юм.
Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа тугчаар ажилласан хоёр хүн болж байна. (Өмнө нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурван удаа тугчаар ажилласан).
Мөн түүнчлэн зургаа дахь Олимпдоо оролцсон анхны Монгол хүн болж байна.
Б.Сэр-Од нь 2004, 2008, 2012, 2016, 2020 оны Олимпт оролцож байсан.
Харин Б.Сэр-Одын араас таван олимпт оролцсон анхны Монгол хүн гэвэл хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх билээ.
Х.Баянмөнх аварга Токио-1964, Мехико-1968, Мюнхен-1972, Монреаль-1976, Москва-1980 гэсэн Олимпуудад оролцож байсан түүхтэй.