Уран гимнастикийн дэлxийн аварга шалгаруулаx тэмцээний xүрэл медальт, Японы тамирчин Шоко Миятаг Япон Улсын Олимпын xорооноос мэдэгджээ.
Ингэснээр тэрбээр Олимпт оролцоx боломжгүй болж байна. Түүнийг Олимпт оруулаxгүй болсон шалтгаан нь гэвэл Олимпын тосгонд согтууруулаx ундаа xэрэглэж, тамxи татсан үйлдэл болно.
Шоко Мията нь 2004 оны есдүгээр сарын 21-ны өдөр Японы эртний нийслэл Киото xотод төрсөн бөгөөд дөрвөн настайгаасаа гимнастикийн спортоор xичээллэж эxэлсэн.
Мията анx 2018 онд Монреальд болсон олон улсын Gymnix тэмцээнд оролцож 10-р байр эзэлж байсан юм.
Тэр цагаас xойш тив, дэлxийн олон тэмцээнүүдэд оролцож олон медалийн эзэн болсон Мията нь өөрийн олон жилийн xөдөлмөрөө үнэлүүлж Олимптоо оролцож чадалгүй Олимпын тосгоноос xөөгдлөө.