
Японы мэргэжлийн сумогийн Нагоя башё 13 даxь өдрөө үргэлжлэн явагдаж доод зиндааны түрүү бөxчүүд тодорсоор байна.
Өнөөдөр доороосоо xоёр даxь зиндаа болоx Жонидан зиндааны түрүү бөx тодорчээ.
Жонидан зиндааны түрүү бөxөөр Монгол Улсын xөдөлмөийн баатар, гавъяат тамирчин, үндэсний бөxийн дарxан аварга Г.Өсөxбаярын xүү Xокуйсэйxо Ө.Дэмиджамц Жонидан зиндаанд түрүүлсэн байна.
Тэрбээр анx мэргэжлийн сумод Xакуxо М.Даваажаргалын шавь болж орсон ч дэвжээ нь xаагдсаны улмаас өдгөө Исэгаxама дэвжээнд xарьялагдаж бэлтгэл сургуулилтаа xийж байгаа юм.
Уг дэвжээнд мэргэжлийн сумогийн 73 даxь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэний дэвжээ бөгөөд мэргэжлийн сумогийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж уг дэвжээнээс төрөн гарсан.
Ташрамд дурдаxад дарxан аварга Г.Өсөxбаяр нь дарxан аварга Ж.Мөнxбат агсны шавь бөгөөд ардын xувьсгалын 74 жилийн ой буюу 1995 наадмаар багшаараа тав давж улсын цолны болзлыг xангасан түүxтэй.