Өчигдөр Олимпын ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн Монголын цагаар 22 цагт болж Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг батлаж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг батлав.
Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөж олон орны багт гайхшрал, хэл ам болж буйд харамсаж байна. Азиас 10-аад орон Олимпийн 1 эрх авсаны Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгосон аж. Гэхдээ Монгол улс 2 зайд уралдаж буй нь том ололт амжилт билээ.
Б.Тэгшбаяр, С.Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд өндөр бэлтгэлтэй байгаа ажээ. Олимпын ганцаарчилсан зайд уралдах Дэлхийн шилдэгийн шилдэг 34 тамирчны тоонд ОУХМ С.Жамбалжамц багтсанд маш их бахархаж байна хэмээн Монголын Дугуйн Холбооноос мэдээллээ.
Тэмцээн 7 сарын 27-ны өдөр манай цагаар 22:30-д эхэлнэ.