Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Улз, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/ зэрэг голуудын усны түвшин өчигдрөөс 10-50 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / эх болон адаг хэсгээрээ/, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Хурх гол үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерлэж байна.
Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10 см орчим давсан хэвээр байна.