Өнөөдөр xэвлэлийнxэнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр xориx 461-р ангид нас барсан иргэн О.Той xолбогдоx асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т зааснаар прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг танилцуулах гэж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 23-ны өдрийн 11.23 минутад улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Амь хохирогч О нь эрүүгийн хуульд заасан 5 гэмт хэрэгт 7 холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн эрэн сурвалжилах ажиллагааг зохион байгуулсан.
2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс олж тогтоон прокурорын хяналтан доор мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд заасны дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
Талийгаач О нь 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа 2024 оны долдугаар сарын 12-ны өдрөөс хойш хэвлий хэсгээр өвдөлт үүсэж, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлэгдэж байсан бөгөөд 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл үжлийн шок зэрэг урьдчилсан оноштойгоор нас барсан” гэжээ.