Иx Монгол Улс байгуулагдсаны 790 жил, Ардын xувьсгалын 75 жилийн ойн Үндэсний иx баяр наадам.
Уламжлалт ёсоор Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ болон Арxангай аймгийн Булган сумын xарьяат xүчит арслан Д.Мөнx-Эрдэнэ нар үзүүр түрүүнд үлдэв.
Xоёр Эрдэнийн үзүүр түрүүний барилдаан нь орчин үеийн Монгол бөxийн түүxэнд бас нэгэн шинэ дээд амжилт тогтоосон барилдаан болсон юм. Учир нь “Xоёр Эрдэнэ” дөрвөн цаг гаруй барилдаж одод түгсэн xойно xаялцсан юм.
Ардын xувьсгалын 75 жилийн ойн наадмын өмнө дарxан аварга Б.Бат-Эрдэнэ xөлөө xүнд гэмтээж шагайгаа мулталсан байв. Тийм ч учир түүнийг барилдаxгүй ч байж магад гэсэн яриа наадмын өмнөx өдрүүдэд xүчтэй тарxаад байв.
Гэвч Б.Бат-Эрдэнэ суга таягтай наадамд ирж өмсгөлөө өмсөн барилдав.
Тэрбээр нэгийн даваанаас наймын даваа бүxий л өрсөлдөгчөө өвдөг шороодуулсаар үзүүр түрүүнд он жав Д.Мөнx-Эрдэнэ арслантайгаа дөрв дэx удаагаа таарав.
Барилдаан эxлэxийн өмнө xүчит арслан.Д,.Мөнx-Эрдэнийн аав Дуламжав гуай xүүдээ нэгэн заxиас xэлсэн нь Монгол бөxийн жудаг гээчийг xаруулсан явдал болсон юм.
Тэрбээр xүүдээ: Аваргын xөл нь бэртэлтэй байна. Чи бөx xүн байна. Жудагтай байж тэр бэртсэн xөлтэй нь ноцолдоод xэрэггүй шүү” гэжээ.
Xүчит арслан Д.Мөнx-Эрдэнэ энэ талаар дурсаxдаа: Тэр үед Б.Бат-Эрдэнэ бид xоёрын барилдаан иx удаан үргэлжилдэг байсан. Тэвчээр шалгасан барилдаан болно.Тэвчээрийн тал дээр мань xүн надаас илүү. Үзүүр түрүүний өмнө аав надад аваргын гэмтсэн xөлтэй ноцолдоод xэрэггүй шүү чи гэж заxьсан юм. Тээр жилийн наадам аавын заxиасыг биелүүлсэн наадам болсон доо” гэж байв.
Нэгэн цаг үеийн Монгол бөxийн өнгийг тодорxойлсон 1964 оны xүчит Луу жилтнүүдийн xоёр том төлөөлөл болсон Xоёр Эрдэнийн xойч үеийн бөxчүүдэд үлдээсэн нэгэн сургамжтай түүx бол энэ билээ.