Долоо бүрийн Лxагва гарагт Монгол Улсын Засгийн газрын xуралдаан болдог. Өнөөдөр xувиарын дагуу шинээр бүрэлдсэн xамтарсан засгийн газар xуралдаж xөтөлбөрөө баталсан байна.
Энэ талаар засгийн газрын xэрэг эрxлэx газрын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр: Бид эхний байдлаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг нэртэй хамтарсан засгийн гэрээний төслийг боловсруулж дууссанаа өнөөдөр /2024.07.24/ засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.
Үүний дараа гурван намын төлөөллийн төв байгууллагууд энэ гэрээг төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэнэ.
Ингээд улс төрийн шийдвэр гарна. Мөн ХБНГУ, Шинэ Зеландын сайн туршлагыг үндэслэж байгаа тул энэ улсуудаас тодорхой зөвлөх үйлчилгээ аваад энэ гэрээг хоёр хэл дээр орчуулж байгаа.
Энэхүү гэрээ бол цаашдаа монгол төрийн түүхэнд сайн туршлага болж үлдэнэ гэж ойлгож байгаа.
Гэрээнд:
Удиртгал хэсэг дээр бидэнд үүссэн сориултууд тусгаж өгсөн.
Сориултуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл нь юу болохыг тодорхойлж өгсөн.
Мөн төгсгөлд нь үйл ажиллагааны журмыг оруулж өгсөн.
Намуудын мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх үндсэн дээр мөрийн хөтөлбөрүүдийг гэрээн дээр тусгасан” гэлээ.