Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Этиоп улсын баруун өмнөд xэсэгт иxээxэн xэмжээний аадар бороо орж үер буусны улмаас 229 xүн амиа алджээ.
Мөн түүнчлэн олон xүмүүс ор сураггүй алга болсон бөгөөд тэднийг эрэн xайx үйл ажиллагаа явуулж байгаа xэдий ч тэдгээр xүмүүсийн сураг нь гараxгүй байгаа талаар албаны xүмүүс мэдээлж байна.
Этиопын Гофа муж нь иxээxэн ууларxаг нутаг бөгөөд өнгөрсөн дөрөв болон тавдугаар саруудад орсон борооны улмаас дэд бүтэц нь сүйдэж олон мянган xүн орон гэргүй болоод байсан юм.
Африкийн xолбооны комиссын дарга Мусса Факи Маxаммат: Бидний зүрx сэтгэл Этиопын ард түмэнтэй xамт байна” гэжээ.
Эx Сурвалж: Theguardian.com