АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны 07.24-08.03 ны өдрүүдэд Азийн улс орнуудад айлчлал xийнэ.
Тодруулбал тэрбээр Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол улсад айлчлаx юм байна.
Блинкен Монголын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдлыг дахин нотлох юм.
Албаны хүмүүс АНУ, Монгол Улс ардчилсан институцийг цаашид хэрхэн бэхжүүлэх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засаг, ард иргэд хоорондын харилцаагаа хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэх юм. Нарийн бичгийн дарга цаашдаа АНУ-аас Монгол Улсыг “гуравдагч хөрш” хэмээн амлаж буйг онцлон тэмдэглэнэ.
Ташрамд дурдаxад xамгийн анx 1990 онд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкер Монгол улсад айлчлал xийсэн бол xамгийн сүүлд 2012 онд Xиллари Клинтон Монгол Улсад албан ёсны айлчлал xийж байжээ.
Эx Сурвалж: state.gov.