Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг гурван зүйлд буруутай гэж үзэн шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон. Түүнийг гурван зүйлд буруутгасны нэг нь төрийн нууцыг задруулсан гэх хэрэг байсан юм.
Өчгдөр Н.Өнөрцэцэгийн дүү хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө төрийн нууцыг задруулсан хүн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэмээн мэдэгдэл хийсэн.
Харин Б.Бат-Эрдэнэ үүнийг ор үндэсгүй зүйл гэж тайлбар хийжээ.
Тэрбээр:
Төрийн нууц задруулсан гээд яваад эхэлж. Тийм юм байхгүй! Тийм боломж ч байхгүй!
Тухайн хадгалсан гэх нууцын баримт юу болох ямар баримт болох талаар би огт мэдэхгүй ба мэдэх ч боломжгүй.
Учир нь төрийн нууц нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасны дагуу тусгай нөхцөлд танилцдаг, мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нууцыг хариуцан хамгаалах тусгайлсан ажилтантай бөгөөд миний бие ийнхүү хуулиар хамгаалагдсан баримт, материалыг өөрөө аваад явах боломжгүй юм.
Мөн төрийн нууцад хамаарах материалыг авсан бол заавал баталгаажуулж тэмдэглэгддэг бөгөөд авсан хүн нь маш тодорхой байдаг.
Гэтэл ямар ч баримт, нотолгоогүй зүйлээр нэр хамаатуулж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан. Энэ удаад ч мөн албан ёсоор мэдэгдэe” гэжээ.