Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Допингийн шинжилгээнд бүдэрсэн дөрвөн бөх байгаа гэж баяр наадмыг зохион байгуулах комисс мэдэгдэж байсан.
Эхлээд тэрхүү дөрвөн бөхийн гурвыг нь зарлаад нэгийг нь зарлаагүй байсан юм.
Харин зарлагдаагүй байсан дөрвөн бөхийн нэг нь аймгийн арслан М.Буяндэлгэр байжээ.
Энэ жилийн наадмын тавын даваанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат М.Буяндэлгэрийг Ховд аймгийн Чандмань сумын харьяат Саруул сайжрах Б.Пүрэвсайхан заан амлаж авсан юм.
Гэвч Б.Пүрэвсайхан заан барилдааны явцад хүнд гэмтэж түүнд тахимаа өгсөн байдаг.