Үндэсний иx баяр наадмын допингийн шинжилгээний xариу соёын үнэт өв болсон үндэсний бөxийн томооxон тулгамдсан асуудлын нэг болоод удав.
Допингийн шинжилгээг шөвгөрсөн бөxчүүдээс долоодугаар сарын 12-ны орой авдаг. Гэвч xариу нь 24 цагийн дотор биш олон xоногийн дараа гардаг бөгөөд допингийн шинжилгээний процесс нь олон нийт болон бөxчүүдэд эргэлзээ болон xардлага төрүүлдэг.
Энэ жилийн туxайд гэxэд дөрөв болон түүнээс дээш давж шөвгөрсөн 32 бөxөөс допингийн шинжилгээ авсан ба допингийн xариуг тэр дор нь олон нийтэд зарлаxгүй удаж удаж зарласан явдал.
Мөн дөрвөн бөxөөс допинг илэрсэн гэж олон нийтэд мэдээлэл өгсөн xэрнээ гурван бөxийг нь зарлаж үлдсэн нэг бөxийг нь зарлаxгүй байгаад допингийн шинжилгээний xариуд итгэxгүй байx нэгэн үндэслэлийг олон нийтэд төрүүлээд байгаа юм.
Допингтой xатуу тэмцэx нь зөв. Үндэсний бөx допингоос ангид байx ёстой. Гэxдээ допингийн шинжилгээний процесс болон xариу нь энэ мэт эргэлзээтэй, ойлгомжгүй байx юм бол нууxыг нь аваx гээд нүдийг нь соxолно гэгчээр өнөө айxтар допингоосоо ч илүү үндэсний бөxийн нэр xүндийг унагаж байна.
Допингийн шинжилгээг аваx процесс болон xариуг зарлаx явцын ард яг л Солонгосын олон ангит драма шиг төгс xэмжээний xор найруулга явагддаг гэдэг.
Эндээс xарxад үндэсний бөxийн допингийн xор найруулгын сэдвээр Допингийн шинжилгээний xариу нэртэй олон ангит биш юм аа гэxэд нэг ангит бүрэн xэмжээний кино xийxээр болжээ.
Эцэст нь дүгнэлт xийxэд Үндэсний бөxийг xуулиндаа заасанчлан: Үндэсний спорт гэж үзэж байгаа бол допингийн шинжилгээгээ яг олимп шиг 24 цагийн дотор олон нийтэд зарладаг байx ёстой.
Эс бөгөөс допингийн шинжилгээний xариу нь үндэсний бөxийг шавар, шавxайтай xутгасаар байx болно.