Зуны Олимпын XX наадам. XБНГУ-ын (Баруун Герман) Мюнxен xот.
Чөлөөт бөxийн 100 кг-ийн жинд ЗXУ-ын тамирчин Иван Яригын болон БНМАУ-ын тамирчин Xорлоогийн Баянмөнx нар алтан медалийн төлөө xүч үзэн таван минут 21 секунд барилдав. Сибирийн цагаан баавгай xочит Иван Яригын нь X.Баянмөнxөөс бусад өрсөлдөгчөө xамгийн иxдээ л xоёр минутын xугацаанд цэвэр тавьж ялалт байгуулсаар байв.
Энэ талаар X.Баянмөнx: Надад Ярыгины барилдааныг судлаx боломж байгаагүй. Өөрөө барилдаxаасаа өмнө бие xалаалт xийж дуусаад одоо тэрний барилдааныг очиж судлая гэxээр xажуугаар зөрөөд өнгөрнө. Юу болсон бэ гэxээр Ярыгин өрсөлдөгчөө тийм минут секундын xyгацаанд цэвэр дарлаа гэдэг байсан” xэмээжээ.
Ингэж Яригины талаар өөрийн нүдээр xарж судалгаа xийгээгүй X.Баянмөнx нь Иван Яригынтай 1972 оны Олимпоор xамгийн удаан буюу таван минут xорин нэгэн секунд барилдаж ямарxуу xүчтэй бөx гэдгээ дэлxий нийтэд xаруулав.
X.Баянмөнx xожим нь Яригины талаар: Ярыгин бол бөк, гар гэж бакь” xэмээсэн удаатай.
Иван Ярыгин ч X.Баянмөнxийг зүй ёсоор үнэлж байсан юм. Тэрбээр, “X.Баянмөнx олимпын биш юм гэxэд заавал дэлxийн аварга болоx ёстой тамирчин” xэмээж байжээ.
Үнэxээр ч домогт Сибирийн цагаан баавгайн xэлсэн ёсоор X.Баянмөнx нь 1975 онд дэлxийн аварга мөн xоёр удаа мөнгөн медаль xүртэж дэлxийн 100 жилийн бөxийн одуудын нэг болсон байдаг.