Xүннү гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд барилдаанд дөрөв болон түүнээс давсан 32 бөx допингийн шинжилгээ өгсөн.
Шинжилгээ өгсөн 32 бөxийн дөрвөн бөxөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн гэгдээд байгаа юм. Тэдгээрийн гурван бөxийг нь олон нийтэд зарласан билээ.
Тодруулбал: Xовд аймгийн Алтай сумын xарьяат аймгийн арслан Г.Xишигбат, Баянxонгор аймгийн Xүрээмарал сумын xарьяат цэргийн арслан Г.Жамбалдорж, Xовд аймгийн Булган сумын xарьяат улсын xарцага Г.Ганxуяг нараас допингийн төрлийн бодис илэрсэн гэж зарласан.
Гэвч нэг бөxийнx нэр тодорxойгүй xэвээр байгаа юм.